Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Борх төв, 3 давхар, 307, 309 тоот 24/7 — өдөр бүр нээлттэй 9688 5638 Facebook

Трихомониаз өвчин: илрэх шинж тэмдэг ба хүндрэл

Трихомониазын шинж тэмдэг халдвар авснаас хойш ихэвчлэн 5–15 хоногийн дараа илэрдэг.

Эрэгтэйчүүдэд

Эрэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Ховор тохиолдолд шээсний сувгаас ялгадас гарах, шээхэд хорсох, загатнах шинж илэрнэ.

Эмэгтэйчүүдэд

Шингэн, шар ногоовтор ялгадас ихээр гарах, бэлэг эрхтэн орчим загатнах, өвдөх, шээхэд хорсох зовиур илэрч болно. Ялгадасны улмаас салст бүрхүүл улайж хавагнах, гадна бэлэг эрхтэн болон гуяны дотор тал улайж үрэвсэх нь бий.

Хүндрэл

  • Эрэгтэйчүүдэд — түрүү булчирхай, төмсөгний дайврын үрэвсэл, шээсний сувгийн нарийсал
  • Эмэгтэйчүүдэд — ховор тохиолдолд умайн хүзүү, өндгөвчний үрэвсэл
  • Жирэмсэн эмэгтэйд — дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрөх эрсдэл

Дээрх шинж тэмдэг илэрвэл өөрөө эм хэрэглэлгүй, эмчид үзүүлж шинжилгээ өгнө үү. Эмчилгээг хамтрагчтайгаа хамт хийлгэх шаардлагатай.

Нууцлалтай зөвлөгөө авах уу?

Бид 24/7 ажиллаж байна. Утсаар залгах эсвэл онлайнаар цагаа захиалаарай.