Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Борх төв, 3 давхар, 307, 309 тоот 24/7 — өдөр бүр нээлттэй 9688 5638 Facebook

БЗДХ-аас урьдчилан сэргийлэх 5 зөвлөгөө

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь эрт илрүүлбэл ихэнх нь бүрэн эмчлэгддэг. Гэхдээ хамгийн сайн арга нь урьдчилан сэргийлэх юм.

  • Бэлгэвч зөв, тогтмол хэрэглэх — олон халдвараас хамгаалах хамгийн энгийн арга.
  • Тогтмол шинжилгээ өгөх — шинэ хамтрагчтай болсон эсвэл эрсдэлтэй харьцааны дараа.
  • Хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх — нэг нь л эмчлүүлбэл дахин халдах эрсдэлтэй.
  • Өөрөө эм хэрэглэхгүй байх — буруу эмчилгээ нь өвчнийг далдлах, эсэргүүцэл үүсгэх аюултай.
  • Эмчийн заасан эмчилгээг бүрэн дуусгах — шинж тэмдэг арилсан ч эмчилгээг таслахгүй.

Асуух зүйл байвал бидэнтэй нууцлалтайгаар холбогдоорой.

Нууцлалтай зөвлөгөө авах уу?

Бид 24/7 ажиллаж байна. Утсаар залгах эсвэл онлайнаар цагаа захиалаарай.