Олон халдвар эхэн үедээ илэрхий шинж тэмдэггүй байдаг тул эмчид хандахыг хойшлуулах нь түгээмэл. Дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмчид үзүүлээрэй:
- Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах
- Шээхэд хорсох, өвдөх
- Бэлэг эрхтэн орчимд загатнах, улайх, хавагнах
- Шарх, цэврүү, үү үүсэх
- Арьсанд шалтгаангүй тууралт гарах
Мөн шинж тэмдэггүй ч эрсдэлтэй харьцаанд орсон бол шинжилгээ өгөх нь зүйтэй. Бишрэлт Эх Эмнэлэг 24/7 нээлттэй.
